Манай улсын хүн амын 15.7 хувь буюу 13 сая орчим хүн вакциндаа бүрэн хамрагдсан бол 35 сая хүн эхний тунгаа хийлгэсэн хэмээн Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.
“Энэ нь хүн амын 41.5 хувь нь коронавирусын вакцины эхний тунг хийлгэсэн гэсэн үг юм. Вакцинжуулалт настай иргэд, эмзэг бүлгийн хүмүүст эерэг нөлөө үзүүлж, коронавирусын халдварт өвчин хүндээр туссан хүний тоо мэдэгдэхүйц буурсан. Шинээр илрэх тохиолдлын тоо, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хүний тоо буурч байгаа нь баярлуулж байна” хэмээн канцлер хэлэв.
“Зун дуустал бид хүн бүрт вакцинд хамрагдахыг санал болгоно. Үүнээс гадна “BioNTech”, “Pfizer”-н вакциныг 12-оос дээш насныханд хэрэглэхийг ЕХ аль болох хурдан зөвшөөрнө гэж Засгийн газар найдаж байна” гэж А.Меркель мөн ярьсан байна.
Германд вакцинжуулалт 12 дугаар сарын эцсээр эхэлж, настай иргэд, эмч, эмнэлгийн ажилтнууд хамгийн эхэнд вакцин хийлгэжээ. Одоогоор тус улсад “BioNTech – Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”-н вакцинуудыг хэрэглэж байна.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна