Баянзүрх дүүргийн Монгол Ардын Нам, Монгол Ардын хувьсгалт намын гишүүд, дэмжигчид уулзаж санал бодлоо солилцлоо
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ:
Монгол Ардын Нам 100 жилийн ойгоор үзэл баримтлал, бодлого нэгтэй Монгол Ардын Хувьсгалт намтайгаа нэгдэж байгаа нь түүхэнд үлдэх шийдвэр. Өнөөдрөөс хойш бид МАХН, МАН гэж хуваагдахгүйгээр нэг гэр бүл шиг нэг зүгт харж, эв нэгдэлтэйгээр улс эх орныхоо төлөө ажиллах цаг ирлээ. Хүч нэмж ирсэн журмын нөхдөөсөө бид нууж хаах зүйлгүйгээр хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе! гэсэн юм.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ
"МАХН-ыг татан буулгах шүүхийн шийдвэр гарч, бид эргээд нэг гэр бүл болж байгаад баяртай байна. Өнгөрсөн хугацаанд МАН, МАХН хоёр талаас том асуудлуудын төлөө ажиллаж ирсэн. Харин энэ удаа эргэж буцалтгүйгээр ард иргэдийн сайн сайхны төлөө хамтарч зүтгэх болно" гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хувьд нийт 12000 гишүүдтэй бөгөөд Монгол Ардын Хувьсгалт Намтай нэгдсэнээр 15000 гаруй гишүүдтэй болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.75.37
1000% хувь дэмжиж байгаа тодорхой ялалт
Хариулах