Хошин урлагийн жүжигчин, СТА Б.Отгонтуяа дөрвөн хүүхэд төрүүлж, өнөөдөр Ерөнхийлөгчөөс алдарт эхийн хоёрдугаар одон гардлаа.
Мэргэжил нэгт жүжигчин З.Онон түүнд баяр хүргэж "Хүндэт эгчдээ баяр хүргэе. Гуйж биш гуядаж авдаг одонг дүү нь удахгүй энгэртээ гялалзуулна гэсэн урт холын бодолд дараатай ч яваа шүү" гэжээ.
Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн хошин урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Азтай бадарчин" наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байв. Тэрээр сүүлийн үед нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсныг үзэгчид санаж буй биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна