Гашуун сухайт боомтод 3 ариутгалын функтыг байгуулж ашиглалтад орууллаа


Монгол улс БНХАУ-тай Гашуун сухайт, Шивээ хүрэн 2 боомтоор хиллэдэг. Нүүрс тээврийн 90 хувийг манай аймаг бүрдүүлдэг. Амаргүй цагт аймаг, улсын төсвөө бүрдүүлэх нүүрс зэсийн экспортыг хоёр хилийн боомтоор хийж байна.

Оюутолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд Гашуун сухайт хилийн боомтод 3 ширхэг ариутгалын функтыг байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад оруулж хариуцлагч байгууллагад хүлээлгэн өгөв. Ингэснээр нүүрс экспорт татан авалт нэмэгдэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахад бодит үр дүнтэй ажил болж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна