Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Нийгмийн түншлэл" гэсэн бүлгийг шинээр нэмжээ. Нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг энэ бүлэгт тодорхойлсон байна.
Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болох аж.
Гурван талт хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 74, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 17 санал нийт 91 санал ирүүлжээ. Төслийг хэлэлцээрийн бүлэг, зүйл бүрээр хэлэлцэх, зарим саналыг нэгтгэх, улсын хэлэлцээрт агуулгын хувьд нийцэхгүй асуудлыг хасах, найруулга хийх зэргээр ажиллан, нийт 8 бүлэг 60 зүйл бүхий хэлэлцээр байгууллаа гэж ХНХЯ-наас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна