Вакцин огт тариулаагүй 200 мянга орчим иргэн байна


Сүүлийн 24 цагт 52148 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. 15541 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүний 14 мянга гарруй нь хоёрдугаар тундаа хамрагдсан бол 900 орчим нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Орон нутагт сүүлийн 24 цагт 36607 хүн вакцин хийлгэсөн бөгөөд дийлэнх олонх нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна.

Улаанбаатар хотод нийтдээ 948 мянга 808 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 723мянга 582 хүн хоёр дахь тундаа хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотод хоёрдугаар тунгийн хамрагдалт 75.9 хувьд хүрчээ.

Орон нутагт нийт 905 мянга 835 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 505 мянга 646 хүн хамрагдсан байна. Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн 45.4 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. 

Улсын хэмжээнд нийтдээ хоёр сая 67 мянган хүн хамрагдахаас сая 854 мянган хүн нэгдүгээр тунд, сая 229 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд коронавирусийн вакцин огт хийлгээгүй 200 мянга орчим иргэн байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна