Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Булган сумын Онцгой комисс хамтран коронаюирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Булган суманд халдварын найман тохиолдол шинээр бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд нийт 176 тохиолдол батлагдаад байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлаач мэргэжилтэн С.Ариунаа:
- Булган суманд халдварын идэвхтэй хоёр голомт байна. Нэг нь нэгдсэн эмнэлгийн дотрын тасагтай холбоотой. Нөгөө нь тусдаа халдварын голомт байна. Өнөөдрийн байдлаар 46 хүн эмчлүүлж байгаа. Тэднээс биеийн байдал нь нэн хүнд нэг, хүндэвтэр 3, бусад нь хөнгөн байна. Халдварын тандалт судалгааг эрчимжүүлсэн. Булган суманд халдвартай иргэний харьцагч нийт 275 хүнийг илрүүлснээс 69 тохиолдол батлагдаад байна. Гэрийн хяналтад 208 харьцагч байна. 13 иргэн тусгаарлагдсан.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийг үргэжлүүлэн тусгаарлаад байна. Булган суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын эмнэлэгт 35, мэдрэлийн тасагт 25, сэтгэцийн тасагт 10 ор дэлгэсэн. Мөн хүүхдийн тасагт 20 ор бэлтгээд байна гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна