"Булган ундрага" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа


2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 365,078,528 төгрөгийн үнийн дүн бүхий 725,650 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.99%) болон "Ариг гал" ХК (EER +13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -11.93%) болон "Монгол шевро" ХК (MVO -8.02%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 73,355 ширхэг нэгж эрхийг нийт 19,206,953 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 304 доллараар арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.22 хувиар буурч, 34806.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,686,675,812,523 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна