Өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-Т ажиллалаа.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ: "Вакцинжуулалт эхлээгүй байхад ахмад настнууд халдвар авдаг байсан бол одоо залуучууд хамгийн өндөр халдвар авч байна. Энэ нь вакцинжуулалтад сүүлд хамрагдсантай холбоотой. Тийм учраас бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Ялангуяа 15-24, 25-35 насныхан хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа тул анхаарал хандуулах шаардлагатай байна.
"ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮР ДҮН ЗУРГАДУГААР САРЫН 15-НААС МЭДЭГДЭЖ ЭХЭЛНЭ"
Долдугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Тэгэхээр ДЭМБ болон вакцинжуулалтын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллан хүүхэд залуучуудаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн, сурталчилж таниулна. Сонгууль болон хатуу хөл хорио тавигдсан тул шок болж, тохиолдлын тоо огцом өслөө. Зургадугаар сарын 15 гэхэд энэ шок арилна.
Гэхдээ хатуу хөл хорио тавих нь эдийн засагт асар хортой тул шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тавихаас өөр гарцгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна