Нийслэлийн зургаан байршилд дугуйн замтай болно


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Дугуйн зам тавих байршлуудыг танилцуулбал, 

  1. Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
  2. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
  3. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
  4. Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
  5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
  6. Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө

Эдгээр дугуйн замыг тавих ажлын гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК, "МАЗ" ХХК-ийн түншлэл ажиллаж байна. Харин гүйцэтгэлийн хяналтыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна. Түгжрэл ихтэй зуны улиралд иргэд дугуйгаар явахыг илүүд үздэг ч зориулалтын зам байхгүйгээс осолд орох тохиолдол их байдаг. Эдгээр зургаан байршилд дугуйн зам хийснээр энэ асуудлын шийдэхэд багагүй хувь нэмэр оруулах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна