Шүүх хуралдааны өмнөхөн хорих 461 дүгээр ангид амиа егүүтгэжээ

Админ
2020/08/26

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн амиа егүүтгэсэн хэрэг /2020.08.20/ гарчээ.   Тодруулбал хүн амины хэрэгт холбогдож өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдөр тус хорих ангид саатуулаад байсан иргэн гэм буруугийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө 05.40 цагт өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ.   Уг иргэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. Гэм буруугийн шүүх хуралдаан 2020.08.20-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох байсан ч шүүгдэгч шүүх хуралдааны өмнөхөн амиа егүүтгэсэн байна.  
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах   1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна