Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ хийнэ


СЕХ-оос 21 аймаг, есөн дүүрэгтээ саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжөө хүлээлгэн өгч дууссан байна. Харин одоо санал авах байруудын бэлэн байдлыг шалгах, хэсгийн хороодынхоо бүрэлдэхүүнд заавар зөвлөгөө өгөх гэх мэт нарийн ажлуудаа хийхээр төлөвлөөд байгаа талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээллээ.

Өнгөрсөн оны сонгуулиар сонгуулиа өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ хийгээгүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар бэхэн тэмдэглэгээг хийхээр хуульд тусгасан байна. Энэ талаар  СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Бидний өмнө хэрэглэж байсан бэхийг үйлдвэрлэхээ больсон. Үүнтэй ижил төстэй, гэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан бэхийг Энэтхэг улсаас авсан. Мэргэжлийн байгууллагуудаас хүний биед хоргүй гэсэн лавлагааг нь авч байж бэхээ авсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон бас нэг шинэ зохицуулалт нь сонгогч давхардаж санал өгөхгүй байгаа гэдгийг нягтлан шалгах зорилгоор бэхэн тэмдэглэгээ хийхээр болсон” хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна