Түүний хамгийн анхны эхнэртэйгээ авахуулсан зураг бол ёстой санамсаргүй фото агшин байсан юм шүү. Тэр зураг тэгтлээ газар авна чинээ бодоо ч үгүй байх. Яахав дээ тэгээд өнчин өрөөсөн хүүхдүүд шиг Тэргүүн хатагтайгүй өнгөрсөн он жилүүдийг үдсэн хүмүүс хөөрч орхисон.
Гэтэл яасан гэргийгээ хаа ч авч явах боллоо. Хүн юм чинь өдөр болгон дөрвөлжин бурам шиг хүнд таалагдахаар харагдахгүй л дээ. Манай Элит агаагийн дараагийн бүдрэлт уулзалтанд нь бороо буруутай гэж бичсэн сэтгүүлчийг цагдаад өгсөн явдал. Энэ өдрүүдэд тэр үүлэн дээгүүр хөвж явжээ. Битүү магтаал, та минь ямар сайхан хүн бэ гэх мэлмэрэлт дунд. Зарим нь төлбөртэй зарим нь зүрхнээсээ дэмждэг ч байх. Хөөрхий амьтан хэвлэлээр сайнаар ч муугаар ч тэгтлээ сэдэв болж бичигдэж үзээгүй болохоор хурцдав бололтой. Энэ байтугай бичүүлнэ Ээгий минь.
Монголд элит байхгүй. Угаасаа нүүдэлчин ахуйтай соёлтой түүхтэй орон учраас суурин соёл иргэншлийн нэршил бидэнд яагаад ч тохирохгүй. Унтаж сэрээд унаган зан нь энэ мэт цухалзана. Хүүк ч тэр Эрдэнэ ван ч тэр хангалттай бамбаруушдуулдаг. Нэр дэвшээд нээх бамбаруушдуулаад байгаа юм биш. Гэхдээ хаа очиж магтаал зэмлэл зэрэг даадаг улс даа. Өвдөг шороодсон ч тэр ч буруутай энэ ч буруутай гэж гоншигнохгүй цаад хоёр чинь. Их улс төрд зүтгэхэд энэ мэт анхаарах сурах зүйл их дээ, хүүхдүүд ээ.
Эх сурвалж: factnews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.111
Эх сурвалж: factnews.mn - gehiin haha enenees eh survalj avch bichj bgn bol yazguur.mn gj baigd hereg bgnmu hahahha, ochij2 hov jivnii hund hurteelgu site s eh survalj bolgj bdg buyn yumdaa Т.Алтансүх min hheh
Хариулах