Б.Баатархүү: ДОТА, PUBG гэх мэт цахим тоглоомуудыг хаалгах албан ёсны хүсэлт гаргаагүй


Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike, Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Улмаар эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан талаарх ярилцлагыг бид хүргэсэн.

Харин уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү няцаалаа. Цахим тоглоом хүүхэд, өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байгаа дүгнэлтийг СЭМҮТ гаргасан бөгөөд холбогдох судалгааны ажил дуусаагүй хүсэлт гаргаагүй байхад мэдээлэл өгсөн гэдгийг тэрбээр хэллээ.

Б.Баатархүү “Өнөөдөр цахим орчинд, цахим тоглоомуудыг хаах саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Цахим тоглоомтой холбоотой судалгааг хийж, СЭМҮТ-өөс ирсэн дүгнэлтийн дагуу холбогдох судалгааг хийж байна. Албан ёсоор хаалгах хүсэлт гаргаагүй. Харин бага насны хүүхдийг цахим орчинд садар самуунд уруу татсан фэйсбүүк болон пэйж хуудас, зарын сайтуудыг хаалгах хүсэлт илгээсэн” хэмээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна