ЭМЯ: 1393 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барав


Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.05) ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт нийт 10700 хүнд шинжилгээ хийхэд  1393 хүнээс халдвар илэрч, 783  хүн эдгэрч,  зургаан хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 1092, орон нутагт 299,  БНСУ-аас тавдугаар сарын 29-нд ирсэн хоёр иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол  63978-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 5315 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2995,  хүндэвтэр 1695,  хүнд 504,  маш хүнд 122  хүн байна.

  • Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан  69 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан  58 настай эрэгтэй 
  • Зургадугаар сарын 2-нд    онош нь батлагдсан 68 настай эмэгтэй 
  • Зургадугаар сарын 2-нд  онош нь батлагдсан 74 настай эрэгтэй 
  • Зургадугаар сарын  3-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,  92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна