Өнөөдөр 953 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Тодруулбал Чингэлтэй дүүргээс 425, Налайх дүүргээс 136, Төв аймгаас 392 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авлаа.

Ойрын өдрүүдэд Ерөнхийлөгчийн шагналын хур буусан өдрүүд үргэлжилж буй юм. 

  • Ерөнхийлөгч энэ сарын 1-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358,
  • 2-нд Баянгол дүүргийн 649, 
  • 3-нд Баянзүрх дүүргийн 971,
  • 4-нд Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна