Тэсрэх бөмбөг илрүүлдэг баатарлаг харх тэтгэвэрт гарлаа


Камбожид тэсрэх бөмбөг илрүүлдэг баатарлаг гавьяаныхаа төлөө алтан медалиар шагнагдаж байсан Магава хэмээх харх "карьераа өндөрлөж", тэтгэвэрт гарч байгаа талаар ВВС мэдээллээ.

Магава бол Африкын аварга харх ба газар доор нуусан тэсрэх бөмбөгийг олоход зориулагдан сайтар бэлтгэгджээ. Баатарлаг харх Магава сүүлийн таван жилийн хугацаанд нийт 71 тэсрэх бөмбөг, тэсэрч дэлбэрэх магадлалтай олон эд зүйлийг олж байжээ.

1975-1998 оны хооронд Камбож улсын нутаг дэвсгэрт 4-6 сая гаруй тэсрэх бөмбөг булсан гэсэн тоо баримт байдаг. Үүний уршгаар 64 мянган хүн амиа алдаад байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна