Нэр дэвшигчдийн сонгуулийн уулзалт сурталчилгаа зогслоо


КОВИД-19-ийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан "иргэдийг олноор нь цуглуулж уулзалт хийдгээ зогсооё" гэж ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН, АН-аас уриалсан.

Тус урилгыг МАН-аас хүлээж авснаа мэдэгдлээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч корона вирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" хэмээжээ.

Харин энэ талаар АН-аас тодруулахад "Сурталчилгааг зогсоосон зүйл байхгүй. Гэхдээ уулзалтууд өнөөдрөөр дуусаж байна. Одоо ганц өдөр л үлдлээ" гэв.

Ингэснээр гурван нэр дэвшигчийн сонгуулийн уулзалт сурталчилгаа өнөөдөр зогсож байна.

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд хүндэрч өдөрт илрэх халдварын тоо 1000 даваад дөрөв хонож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна