Өнөөдөр манай дөрвөн жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно


Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Олимпын оноо олгох хамгийн сүүлийн тэмцээнийг манай улсын 18 тамирчин зорьсноос өнөөдөр дөрөв нь зодоглоно.

Өнөөдөр

  • эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
  • эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар хүч үзнэ.

Өчигдөр хоёр жинд гурван бөх барилдсанаас МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн аваргын барилдааныг SPS national, SPS fight суваг 15:40 цагаас шууд дамжуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна