Гар утсаа ширтэн алхагчдад зориулан "гуравдагч нүд" бүтээжээ


Өмнөд Солонгосын дизайнер Паен Мин Вүк гар утсаа удаан хугацаагаар ширтэн алхдаг хүмүүст зориулан "гуравдагч нүд" бүтээжээ.

Энэхүү робот нүд нь хэрэглэгч утсаа ширтэн алхаж байх үед нь өмнө нь таарсан саад, ханыг мэдрэн дохио өгөх чадвартай.

Уг нүдийг духандаа зүүх бөгөөд хэрэглэгч доошоо харах үед нүдний хаалт автоматаар нээгдэж урдах замыг ажиглах юм.

Одоогоор төхөөрөмж хэрэглэхэд бэлэн болоогүй бөгөөд улам сайжруулж байгаа гэж Паен ярьсан байна.

Эх сурвалж: SCMP



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна