У.Хүрэлсүхийн зангараг


Монголчууд хоёрхон хоногийн дараа зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Өмнөх сонгуулиудаа бодоход энэ удаагийнх элдэв хар хэл ам багатай, нэгнийгээ доромжлох нь харьцангуй цөөн болж байна. үүний шалтгаан нь ялагч нь тодорхой байгаагаас үүдэлтэй гэж үзэх улс төр судлаачид цөөнгүй байна. Ялагч тодорхой гэдэг нь хэн нэг нь хуудуутай ялах гэдэг утгаараа биш угаас нийгмийн сонголтын хүн нэр дэвшсэнд байгаа юм. ирэх зургаан жилд Монгол Улсын эцэг гэгдэж, эх орноо дэлхий дахин төлөөлөх сонгуульд МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх дэвшсэн нь яалт ч үгүй ард түмний хүсэн хүлээсэн хүн байлаа. Учир нь тэрээр хурандаа хүний зангараг ноён нурууг олон ч зүйл дээр гаргаж, ард түмнийхээ төлөө олон чухал шийдвэрүүдийг гаргаж байлаа. Тэр эхнэрийнх нь бие муудахад ар гэрээ сонгож, албан тушаалаа өгчихөөд хээв нэг яваад өгсөн. Түүн шиг ханийнхаа төлөө гэх эр олон байгаа ч төрийн өндөр дээд албан тушаалаа юман чинээ тоолгүй явчихсан нь алга. Намынхаа, өөрийнхөө үнэт зүйл, үзэл баримтлалыг хамгаалж төрийн ордонд УИХ-ын гишүүнд ухаарлын шанаа өгсөн нь ч түүнээс өөр байхгүй. Түүх сөхвөл Маршал Х.Чойбалсан нэг тиймэрхүү үйлдэл гаргасан гэдэг. Хань ижлээ аюулт өвчний савраас авч үлдэж чадаад эх орноо эмхлэхээр тэр их улс төрд буцан ирсэн. Буцаж ирэхдээ ирсэн шиг ирж намаа хоёр ч сонгуульд үнэмлэхүй олонхи болгон ялалт байгуулсан. Энэ ялалтууд МАН сайндаа, тэдний лидерүүд мундагтаа хийчихсэн юм огт биш. Нидэр дээрээ У.Хүрэлсүхийн нүүрээр л тэд ялалт байгуулсан юм. Хэлсэндээ хүрдэг, хийж чаддаг учраас ард түмэн, сонгогчид түүнд хайртай байдаг юм. дэлхий нийтийг хамарсан цар тахалд өрх бүрийн санхүү өртөж хэцүү байгаа энэ үед түүний шийдвэрээр ус, цахилгаан, дулааны мөнгийг тэглэсэн нь олон айлд нэмэр болж байна. мөн тэрээр Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа нярай биетэй эхийг тавчигтай тусгаарлах байр руу зөөвөрлөснөөс үүдэн тэрээр мөн л Монгол төрийн албаа хүлээлгэн өгч хариуцлагын соёлыг эхлүүлсэн. Хэзээ л өмнө нь Ерөнхий сайдын албыг ингэж сайн дураараа өгч байлаа. Ингэж монголын төрд хариуцлагатай албыг хашиж, хүлээлгэн өгч чаддаг шигээ тэр ажлыг үнэхээр хийж чаддаг. Тийм ч учраас ард түмний хүсэл, сонголт байсан учраас нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь хамгийн зөв сонголт байлаа. У.Хүрэлсүх ч “Хурандаагийн зангараг” үзүүлж ирсэн шигээ монгол төрийн тэргүүний албыг нэр төртэйгөөр хаах биз ээ. харин хоёрхон хоногийн дараа монголчууд хүсэл, сонирхлоо сонгоно.

эх сурвалж: news.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна