2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 391,209,843 төгрөгийн үнийн дүн бүхий 654,395 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+14.21%) болон "Багануур" ХК (BAN +10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -11.82%) болон "Би ди сек" ХК (BDS -8.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 154,048 ширхэг нэгж эрхийг нийт 40,133,505 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 1,580,891 ширхэг үнэт цаас 331,987,110 төгрөгөөр арилжигдсан байна
ТOP-20 индекс 0 хувиар өсөж, 34068.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,677,153,492,129 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна