СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран цагаан сонголтод уриалах нь бусад сонгогчийн эрхэнд халдаж буй үйлдэл гэдгийг хэлэв.
Тэрээр "Сонгуулийн сурталчилгааны үед цагаан сонголт хийх уриалга их байсан. Үүнийг бусад сонгогчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Бид улсын төсвөөс санхүүжилт гаргаж, төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг зохион байгуулж байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж, чөлөөтэй сонголт хийх гэж байна. Харин цагаан сонголт хийхийг уриалах нь чөлөөт сонголт хийх эрхэнд халдсан, сонгуулийн ажилд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн үйлдэл. Сонгуулийг багагүй хөрөнгөөр олон мянган ажилтан зохион байгуулж байна. Бид иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа бодитоор өгнө гэж итгэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна