Ковид19-ийн улмаасТяньжины худалдааны боомтод өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол Улсын импортын барааны 4000 чингэлэг 40-45 хоног сул зогсож байгаа талаар "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" ТББ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын үндсэн хоёр терминал чингэлэг хүлээн авах боломжгүй байдалтай болжээ. Түүнчлэн боомтод олон хоног ачаа бараа гацаж байгаагаас олон эрсдэл үүсэж байгаа талаар холбогдох байгууллага мэдээлсэн юм. Тодруулбал,
Мөн БНХАУ-ын далайн тээвэрлэгч "Cosco Shipping Lines CO.,LTD" компани нөхцөл байдлаас үүдэн өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах зэргээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
194.230.155.181
Urd ni tsag hugatsaandaa saihan l bsan
Хариулах194.230.155.181
Manaihan darui shiideh biz de itgej bn
Хариулах