Халдвар авсан 51 хүн эмчлүүлж байгаагийн 13 нь хүүхэд байна


Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо гурваар нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 310 боллоо.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн нэг хүн, тусгаарлан ажиглах байранд байсан хоёр хүнээс халдвар илэрсэн байна. 

Ховд аймагт одоогоор 51 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 13 нь хүүхэд байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Халдвартай хоёр хүнийг өнөөдөр тусгаарлах эмнэлэг рүү тээвэрлэнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 305, тусгаарлан ажиглах байранд 188, гэрийн тусгаарлалтад 101, гэрийн ажиглалтад 596 иргэн тус тус байна. 

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 570 сорьцод PCR шинжилгээ хийжээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна