Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар явагдаж дууслаа. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдсөн. Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог. Сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрх эдлэх юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал буюу 67 орчим хувийн санал аваад байна.
Сонгуулийн албан ёсны дүн гараагүй ч гэсэн МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх албан ёсны мэдээлэл хийж "Монголын ард түмэн надад асар их хариуцлага хүлээлгэж буй гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно" гэж мэдэгдэв.
Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтрыг хүргэж байна.
Төрсөн газар
Төгссөн сургууль, мэргэжил
Ажилласан байдал
Гадаад хэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна