Жефф Безостой хамт сансарт нисэх үнэ дуудлага худалдаагаар 28 сая ам.доллар хүрчээ. Дуудлага худалдаанд 159 орны 7000 гаруй хүн оролцсон байна.
Ялагчийн нэрийг хараахан зарлах болоогүй гэж “Blue Origin” компани мэдэгдлээ. Нислэг энэ оны долоодугаар сарын 20-ны өдөр болох товтой байна. Энэхүү нислэг нь “Blue Origin” компанийн сансарт хүн тээвэрлэх анхны нислэг болох юм.
“New Shepard” хөлгөөр сансарт аялахад 152-195 см-ийн өндөртэй, 50-100 кг жинтэй байх ёстой юм байна. “Blue Origin” компани дуудлага худалдаанаас олсон орлогыг бүхэлд нь хандивлана гэж мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна