АНУ-д сэтгүүлийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналын эзэд тодорлоо.
"Онцгой сануулга" гэсэн тусгай номинацид өнгөт арьстан Жорж Флойдын амиа алдаж буй мөчийг гар утсандаа буулгасан 18 настай америк бүсгүй Дарнелла Фрэзиер тэргүүлжээ. Үүний зэрэгцээ, Миннеаполис Стар Трибун сонин Америк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх нийтлэлээрээ, Бостон Глоб эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байна.
New York Times сонин “Нийгэмд үйлчлэгч” номинацид коронавируст цар тахлын тухай нийтлэлүүдээрээ шагналтан болов. Мөн энэ сонины сэтгүүлчдийн нэг Уэсли Моррис “Шүүмжлэл” ангиллын шагнал хүртжээ. Тэрбээр арьсны өнгөөр гадуурхалтын тухай цуврал өгүүлэл бичсэн юм.
Пулитцерийн шагналаар Buzz Feed, Reuters, The Boston Globe, Tampa Bay Times зэргийн олон хэвлэлийн сэтгүүлчид шагнагджээ. Уран сайхны шилдэг зохиолын номоор тавиад оны үед өөрсдийн газар нутгийнхаа төлөө тэмцэж байсан индианчуудын тэмцлийг өгүүлсэн Луиза Эрдричийн “Шөнийн манаач” роман шалгарсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна