УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ковидын халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ


2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Covid-19 халдвар авчээ.

Тэрээр энэ тухайгаа цахим хуудастаа “1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө 4 лээ. Улаан бүст байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.

Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би 1-р хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүт шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж бгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ бсаар бсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй бсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. 2 тун Вероселл вакцинтай бсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна