Өмнөд Солонгосын Засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болсон байна.
Ингэхдээ ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрсөн “AstraZeneca”, “Covishield”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Pfizer”, “Sinopharm”, “Sinovac” үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр долоо хоногийн өмнө, хоёуланг нь нэг улсад тариулсан байх шаардлага тавьж байгаа аж.
Гэхдээ Өмнөд Солонгост очихоосоо 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд очоод нэг долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгөх ёстой гэнэ.
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хэдий ч цар тахлын нөхцөл хүнд байгаа Бангладеш, Ботсвана, Бразил, Чили, Экваторын Гвиней, Эсватини, Малави, Мозамбик, Парагвай, Өмнөд Африк, Суринам, Танзани, Зимбабве улсуудаас ирэх зорчигчдыг заавал тусгаарлахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна