Токиогийн олимпид 10 мянга хүртэлх үзэгч оруулж магадгүй


Токиогийн олимпийн наадмыг хязгаарлагдмал тооны үзэгчтэйгээр зохион байгуулахаар хэлэлцэж эхэлсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ. Япон улсад цар тахлын улмаас зарласан онц байдал зургаадугаар сарын 20-нд дуусгавар болж байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор Токиогийн олимпийг зохион байгуулагчид наадмын арга хэмжээнүүдэд 10 мянга хүртэлх хөгжөөн дэмжигч оруулах эсвэл тухайн байгууламжийн нийт суудлын 50 хүртэлх хувиар дүүргэх гэсэн шийдлүүдийн талаар хэлэлцэж байгаа аж. 

Харин эрүүл мэндийн мэргэжилтэн, албаны хүмүүс ийнхүү олон хүн нэг дор цугларах нь цар тахлын нөхцөл байдлыг дордуулж магадгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Учир нь, Японы нийт хүн амын 5 орчим хувь нь одоогоор вакциндаа хамрагдаад байгаа юм. 

Олимпийн арга хэмжээнүүдэд үзэгч оруулах эсэх эцсийн шийдвэр энэ сарын сүүлээр гарах юм байна. Гэхдээ олимпид гадаадаас үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хүлээж авахгүй гэдгээ Япон улс хэдийн мэдэгдсэн тул наадамд үзэгч оруулахыг зөвшөөрвөл Японд байгаа хүмүүс л оролцох боломжтой юм.

Эх сурвалж:  The Guardian, SCMP



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна