​Токиогийн олимпыг зохион байгуулах комиссоос тамирчдад 150 мянган ширхэг бэлгэвч тараахаар төлөвлөжээ


Токиогийн олимпыг зохион байгуулах комиссоос тамирчдад 150 мянган ширхэг бэлгэвч тараахаар төлөвлөжээ. Гэхдээ зохион байгуулагчид уг бэлгэвчээ хэрэглэхийн оронд гэр рүү гээ авч явж, олимпын тосгонд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг уриалав.

Олимпын наадамд 1988 оноос хойш ХДХВ, ДОХ-аас урьдчилан сэргийлэхийн тулд бэлгэвч тарааж эхэлсэн бөгөөд Олон улсын олимпын хорооноос энэ үйл ажиллагааг дэмждэг. Олимпын зохион байгуулах комиссоос "Бэлгэвчийг хэрэглэ гэсэн зорилготой өгөөгүй. Харин тамирчид гэртээ буцахдаа авч явж энэ талын мэдлэг боловсролтой гэдгээ харуулахыг хүссэн" гэв. Токиогийн олимпын үеэр гадаад улсын үзэгчид нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд тамирчдыг аль болох цөөхүүлээ хооллохыг зөвлөж байна...

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна