ЭМЯ: Сүүлийн гурав хоногт 36 хүн ковидоор нас барсны 32 нь вакцин тариулаагүй


Коронавирусийн халдварын эсрэг вакцинд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 9333 хүн хамрагджээ. Нэгдсэн дүнгээр авч үзвэл улсын хэмжээнд вакцины:

  • I тунд- 1.907.878
  • II тунд- 1.691.679 хүн хамрагдаад байна.

Коронавирусийн халдварын хүндрэлээр сүүлийн 24 цагт 35-85 насны 14 иргэн нас баржээ. Сүүлийн гурав хоногт 36 хүн ковидоор нас барсны 32 нь огт вакцин тариулаагүй байна. Дөрвөн  хүн нь астма, артерийн даралттай суурь хавсарсан өвчтэй байжээ. Вакцин хийлгэх нь ковид-19-ийн хүндрэл болон нас баралтаас сэргийлж байна хэмээн цар тахлын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд хэлж буйг ЭМЯ-наас анхаарууллаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.