Голын эрэг дагуу иргэдийн амралт, зугаалгыг маргаашнаас эхлээд зогсоох болсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулж байна.
Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Мэдэхгүй байна. Манайхаас ийм шийдвэр гаргаагүй” гэдгийг хэллээ.
Мөн өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү иргэдийн агаар салхинд гарах, зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хориг тавихгүй. Гэхдээ халдвар хамгааллынхаа дэглэмээ сайтар мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна