Европын Хүрээлэн буй орчин ба Эрүүл мэндийн хүрээлэнгийн 20 мянга гаруй хүмүүст явуулсан судалгаагаар долоо хоногт дор хаяж 2 цагийг агаар салхи, ногоон байгальд өнгөрүүлдэг хүмүүс огт байгальд ойртдоггүй хүмүүсээс илүү өөдрөг, эелдэг зантай, аз жаргалтай амьдардаг нь ажиглагджээ. Заавал гэрээсээ хол аялах бус өөрт ойр цэцэрлэгт хүрээлэн, моддын дунд салхилах нь сэтгэл санааг өргөхийн зэрэгцээ бие махбодын хөгжилд ч эерэгээр нөлөөлдөг аж.
Гэр бүлүүдийн хувьд хөрөнгө чинээний хэмжээ бус байгальтай ойр эсэх, гэр бүлээрээ салхилж, спортоор хичээллэдэг зэрэг үзүүлэлтүүдээс хамааран салах, муудалцах, өвчинд өртөх, сэтгэл гутрах магадлал нь өөрчлөгдөж байжээ.
Хүн байгальд ойртох үед стресс тайлагдаж, алхах, ууланд авирах үед эрүүлжиж, цусан дахь бохирдол цэвэрлэгддэг байна. Ингэснээр мэдрэлийн систем сайжирч, дархлал тогтолцоо хурдсаж, улмаар өөртөө итгэх, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хайрлан, өөдрөг, аз жаргалтай байдаг гэнэ.
Ялангуяа ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэн өнөө үед гар утас, технологиос холдож ганцаараа, хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ салхилах нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтойг судлаачдын баг онцолж, 7 хоног бүр дор хаяж 2 цагийг агаар салхинд өнгөрүүлэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Yale Environment 360
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна