Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар илэрчээ


Өчигдөр Асгат суманд хоёр хүнээс халдвар илэрч, Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ.  

Энэ талаар тус аймгийн хэвлэлийн ажилтан А.Нарантунгалагаас тодруулахад "Аймгийн 13 суманд нийт 622 халдвар илэрсэн. Анх гуравдугаар сарын 31-нд Мөнххаан суманд халдвар илэрсэн. Халдварын тархалт хамгийн өндөр байгаа Дарьганга, Наран, Онгон суманд хөл хорио тогтоосон. Өнөөдөр онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ" гэлээ.

Өчигдрийн байдлаар тус аймгийн

  • Баруун Урт 17,
  • Наран 12,
  • Уулбаян 1,
  • Асгат суманд 2, нийт 32 халдвар илэрчээ.

Өчигдөр 26 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 270, 0-18 насны 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодруулахаар тандалт судалгааны нэг баг ажиллаж байна.

  • Ойрын хавьтал - 1283,
  • дам хавьтал - 1851 байна.

Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна гэж ЗДТГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна