Хотын захиргааны шинэ байрыг ТҮР ЭМНЭЛЭГ болгох үүрэг өгчээ


Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Энэ үеэр Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодруулахад “Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх чиглэлийн дагуу НЭМГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах юм” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна