Өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 725 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатай


Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар өнгөрсөн амралтын өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрүүд болон нөөцийн талбайн ажилтай танилцжээ.

2020 онд “Тавантолгой түлш” ХХК 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн бол энэ жил 725  мянга гаруй тонн түлш үйлдвэрлэх юм байна. Учир нь, Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, зүүн бүсийн үйлдвэрт 28 мянган тонн, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхийн эдийн нөөц, 855 тонн барьцалдуулагчийн нөөц байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор түүхий эдийг татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удаашралтай байгаа гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна