Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах хэрэгтэй


М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл байхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал. Энэ бол Монголын зовлон. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.

Ер нь иргэд нь олноороо нас барж байхад төр нь дуугүй хараад сууж болохгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах хэрэгтэй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна