"Ард Даатгал" ХК болон "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 308,363,248.98 төгрөгийн үнийн дүн бүхий 699,764 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард Даатгал" ХК (AIC+4.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" ХК (BHL -9.80%) болон "Адуун чулуун" ХК (ADL -9.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 82,750 ширхэг нэгж эрхийг нийт 16,727,623 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, компанийн багцын арилжаагаар 519,256 ширхэг үнэт цаасыг нийт  23,392,483 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.09 хувиар өсөж, 32257.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,654,720,593,491.71 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.84
    2021/06/24

    Ард даатгал нэг л өдөр дампуурна маш болгоомжтой байх хэрэгтэй

    Хариулах