Хятадын эмч нар коронавирусийн эсрэг тэрбум гаруй тарилга хийсэн тухай БНХАУ-ын Ариун цэвэр, анагаахын улсын хороо мэдээлэв.
Мэдэгдэлд өгүүлснээр, энэ сарын 19 гэхэд Хятад улс даяар нийтдээ 1,01 тэрбум тарилга хийжээ. Дархлаажуулалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд эхэлснээс хойш дөрөвдүгээр сар хүртэл 126.6 сая тарилга, тавдугаар сар хүртэл 270.41 сая , зургаадугаар сар хүртэл 681.9 сая тарилга тус тус хийгдсэн ажээ.
Цар тахал эхэлснээс хойш 103 525 хүн өвчилсний 98 104 нь бүрэн эдгэрч, 4 846 хүн нас барсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна