МАН-ын Бага хурал Баасан гаригийн 08.00 цагт хуралдах зар тараажээ


МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэрбээр энэ сарын 25-нд тангаргаа өргөнө. Үүнээс өмнө намын даргын албан тушаалаа өгөх шаардлагатай учраас Бага хурлынхаа товыг өнөөдөр /2021.06.22/ гишүүддээ тараажээ. Тодруулбал, тангараг өргөх өдрөө буюу энэ Баасан гаригийн 08.00 цагт Тусгаар тогтолын ордонд хуралдахаар болжээ. Бага хурлын гишүүд тус өдрийн 06.00 цагаас ирж коронавирусийн шинжилгээнд хамрагдах юм байна. 

Энэхүү Бага хурлаар жинхэнэ намын даргыг сонгохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө. МАН-ын даргад Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн нэр хамгийн их яригдаж буй. Учир нь намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрэм одоогоор үйлчилж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна