Жүжигчин Цогтоо баяжсан түүхээ хуваалцав


Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаярын төрсөн өчигдөр тохиожээ.

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа өнөөдөр чинь миний төрсөн өдөр юм байна. Ээж аавдаа талархая. Гучин жил амьдрахдаа ийм л хур баян залуу болжээ гэжээ.

Түүний эхнэрийг Хүслэн гэдэг. Сүүлийн үед тэрбээр эхнэр Хүслэнтэйгээ хамт рекламанд тоглох болсон нь эхнэрээ урлагт уруу татах болсон уу гэлтэй. Тус гэр бүл нь сошиал орчинд ч олон дагагчтай.

Тэд хамтдаа залуусын дунд хит болоод буй Tik tоk аппликейшнээр бичлэгээ цацдаг бөгөөд эхнэртээ багагүй зүйлс зааж зөвлөсөн тухайгаа өөрийн цахим хуудаснаа дурдаж байжээ.

Инээх нь хүртэл бусдаас содон гэмээр энэ залуу эхнэртэйгээ тэгж сүрхий романтик танилцаагүй гэнэ. Урлагийн хүн болохоор нь фэйсбүүкээр найзын хүсэлт илгээсэн гэх царайлаг бүсгүйн зургийг анх хараад төлөвлөгөө боловсруулж, эхэлж өдөөд бүтэлгүйтжээ.

Зориуд андуурсан мессеж /чат/ илгээж, уучлалт гуйгаад хариу авч чадаагүй Цогтоо ахин дахин бичсээр байгаад аргандаа оруулсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна