Хотын захиргааны байранд маргаашаас өвчтөнүүдээ авна


Хотын захиргааны байранд 145 орыг дэлгэсэн бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппаратуудыг хүргэжээ. Бэлтгэл ажлыг өнөөдөртөө дуусгахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн албан ёсны хуудастаа мэдээлсэн байна. 

Түүнчлэн хөнгөн өвчтэй болон биеийн байдал хүнд хүмүүсийг хоёр өөр танхимд байрлуулах бөгөөд эрчимт эмчилгээний 15 ор бэлджээ. Мөн танхимууд бүгд камержуулалттай бөгөөд эмчилгээний явц, нөхцөл байдлыг хянах боломжтой юм. Хүчилтөрөгчийн баллонууд байрлуулах шугамаа өнөөдөр тавьж дууссаны дараа маргаашаас өвчтөнүүдээ авч эхлэх юм байна.  

Энд Улсын 1-р болон 2-р эмнэлгийн резидент эмч нараас, энэ жил төгсөж байгаа дадлагатай эмч нар, залуу эмч нарыг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Нийт 64 эмч, 64 сувилагч, 64 туслах сувилагч ажиллаж, нэг удаагийн ээлжид 6 эмч, 16 сувилагч ажиллахаар төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна