Улсын их хурал Ж.Мөнхбат гишүүнд хариуцлага тооцохгүй юу?


Эрхбиш төрийн ордонд данстай шүү ухаантай юм болохоор эхнэрээ зодсон ч нэг их газар авдаггүй бололтой. Халдашгүй дархан эрхтэй гээд бусдад халдаад байж болдог ч юм уу үгүй ч юм уу. Хөөрхий эхнэр нь гомдолгүй гэлээ гээд үнэхээр гомдолгүй болчих уу? Эсвэл өөрийн эхнэр өргүй гэдэг нь юм уу? Хэд гурван дууны үг бичсэн болж, “Болор цом” хүртэл авч байсан Ж.Мөнхбатаас урлагийн Янжинлхам бурхан нь өөрөө ичиж үхэхээр үйлдэл хийлээ дээ. Угаасаа шүлэг бичдэг, уяхан туяхан үгтэй эрчүүд цаанаа тэс өөр гэлцдэг оргүй биш бололтой.

Энэ парламентаас эмэгтэй хүний эсрэг нударга зангиддаггүй, ямар нэг байдлаар ор хөнжлийн асуудалд ороогүй хүн олоод ир гэвэл нэлээн л нүүр улайлгах ажиллагаа болох нь. Хамгийн гол нь тэр дор нь хав дарж төрийн төмөр нүүрийг үзүүлж байгаа нь таалагдахгүй байна. Төсвийн мөнгө уйлах биш дээ. Иймэрхүү ядчихсан гаруудыг төрийн суудалд суулгаж цалин өгч, хангамж эдлүүлж байхаар ...

Эх сурвалж: factnews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна