МОНГОЛЧУУДАА, О.БЭЛГҮНТЭЙ ХҮҮД АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ


Дөнгөж 1 нас 11 -хэн сартай О.Бэлгүнтэй хүүд Монгол зон олны хайр ивээл, тус дэм хэрэгтэй байна. Хүү тархиндаа арахнойд уйланхай гэж оношлогдсон бөгөөд монголд уйланхайд фенестрэйшн /FENESTRATION/ мэс ажилбар хийх боломжгүй аж. Иймээс хүүгийн аав, ээж  Герман, Солонгос, Япон болоод Хятадын эмнэлэгт тус бүр ханджээ. Гэтэл БНСУ-ын эмнэлэгт энэхүү мэс ажилбарыг хийх боломжтой гэсэн сайхан мэдээ ирсэн байна. Аав  Г.Отгонбат, ээж Г.Цэндсүрэн нар хүүгээ эмчлүүлэх, эрүүл саруул болгох сайхан мэдээ хүлээн авсан ч төлбөр мөнгийг нь халааснаасаа гаргаад явчих боломжгүй. Монголын залуу гэр бүлийн нэгэн адилаар түрээсийн байраар гэр хийж, эхнэр өвдөж зовсон хүүгээ хараад гэртээ байдаг бөгөөд нөхөр ажил хөдөлмөр эрхэлдэг.  Аргаа барсан залуу хосууд сайхан сэтгэлт монголчууддаа хандаж, хүүгийнхээ эмчилгээний зардалд хандив хүсч эхэлсэн байна.   Эмчилгээний нийт зардал 80-100 сая төгрөг болж байгаа бөгөөд цаг хугацаа явахын хэрээр хүүхдийн тархины уйланхай нь томроод байгаа нь эцэг, эхийн санааг зовоож байна. Монгол зон олон та бүхнээсээ хүсэхэд тун удахгүй хоёр насных нь ой болох гэж байгаа О.Бэлгүнтэй хүүг эрүүл саруул болгож, хөл дээрээ босоход туслана уу. Далайд дусал нэмэр гэж Монголчууд бид ярьдаг, та бүхний сэтгэлийн дэм нэгэн сайхан залуу гэр бүлд амьдрал бэлэглэж, өөдөсхөн чинээ хүү нь өвчин зовлонгоосоо ангижрах юм.

ХАНДИВЫН ДАНС

Хаан банк – 5301311055 (Хүлээн авагч Цэндсүрэн)

Төрийн банк – 103500528439 (Хүлээн авагч Цэндсүрэн)

No description available.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна