Ч.Болортуяа: Цахим наадмаа хойшлуулахгүй


Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг наадмын комисст танилцуулсан байна.

Тэрбээр “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмыг үзэгчгүйгээр, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэвээрээ байгаа. Харин аймаг, сумдын наадмыг хязгаарлаад байсан бол зарим сайдаас санал гаргаж долдугаар сарын 20-иос хойш аймаг, сумдын наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэл өгсөн. Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа шийдвэр гаргана. Тодруулбал, өвчлөлийн тархалтыг харж, эрсдэлийн үнэлгээг хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргана” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна