"Баянгол зочид буудал" ХК болон "Ремикон" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 332,889,188.99 төгрөгийн үнийн дүн бүхий 306,509 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG+ 9.05%) болон "Ремикон" ХК (RMC +8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" ХК (GTL -8.47%) болон "Айтүүлс" ХК (ITLS -12.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 107,966 ширхэг нэгж эрхийг нийт 24,869,090 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.6 хувиар буурч, 31895.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,670,307,487,046.70 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна