10 настай охин гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тодруулбал, Булган аймгийн Булган сумын Агуйт багийн гуравдугаар гудамжинд амьдардаг А нь /10 настай эмэгтэй/ зургадугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 01:59 цагт хүлээн ОБЕГ авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:00 цагаас хойш зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна