"Дархан хөвөн" ХК болон "УБ-БҮК" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 153,922,566.63 төгрөгийн үнийн дүн бүхий 470,139 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH+ 14.77%) болон "УБ-БҮК" ХК (BUK +13.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -12.13%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -4.31%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 37,866 ширхэг нэгж эрхийг нийт 9,527,265 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.9 хувиар өсөж, 32181.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,707,328,619,246.78 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна